2017 ОНООС ЭХЛЭН ХЭРЭГЖҮҮЛЭХ ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ЗАХИАЛГАТ ТӨСЛИЙН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛНА


2017 оноос эхлэн хэрэгжүүлэх шинжлэх ухаан, технологийн ЗАХИАЛГАТ төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 301 дүгээр тогтоолоор баталсан "Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам"-ын дагуу 2017 оноос эхлэн хэрэгжүүлэх шинжлэх ухаан, технологийн захиалгат төслийг дараах чиглэлүүдээр зарлаж байна.

Эрдэмтэн, судлаачид та бүхнийг энэ журамд заасан шаардлагын дагуу төслийн баримт бичгээболовсруулж, сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.  

Төслийн саналыг 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн 3 дугаар сарын 30-ны өдрийн 17.00 цаг хүртэл Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны http://www.project.edu.mn хаягаар орж,  цахимаар өргөн мэдүүлнэ.

 

Харилцах утас: 260325

Боловсрол, СОЁЛ, шинжлэх ухаан, СПОРТЫН яам

2017 ОНООС ЭХЛЭН ХЭРЭГЖҮҮЛЭХ ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ЗАХИАЛГАТ ТӨСЛИЙН ЧИГЛЭЛҮҮД

Төслийн нэр, хэрэгжих хугацаа

Үр дүнгийн даалгавар

Байгаль орчин, аялал жуулчлалын яам

  1.  

Цахилгаан соронзон долгионы  бохирдлын төлөв байдал, бохирдол бууруулах  судалгаа

2017-2019

  • Улаанбаатар хотын цахилгаан соронзон долгионы гол үүсгүүрүүдийг судлан тогтоож,  мэдээллийн сан үүсгэх
  • Улаанбаатар  хот орчмын цахилгаан соронзон долгионы төлөв байдлыг тодорхойлох
  • Улаанбаатар  хотын нутаг дэвсгэр дээрх цахилгаан соронзон долгионы тархалтыг тогтоож, зураглал хийх
  • Хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй цахилгаан соронзон орны хүрээлэн буй орчинд үзүүлж буй нөлөөллийг орон зайн хэмжээсээр гаргах, нийт тоон хэмжээг тодорхойлох
  • Улаанбаатар хотын орчинд  цахилгаан соронзон долгионы үйлчлэлийн хүлцэх дээд хязгаар (ХДХ)-ыг тогтоож, цахилгаан соронзон орны нөлөөллийн норм тогтоох
  • Цахилгаан соронзон долгионы хяналт шинжилгээ, арга аргачлалын санал, байнгын хяналтын нэгж байгуулах зөвлөмж боловсруулах

          2. 

 

Ойн хөнөөлт  шавьжид шимэгчлэн ангуулчилдаг зүйлийг илрүүлэх тэдгээрийг үржүүлэх, үйлдвэрлэлд нэвтрүүлэх судалгаа

2017-2018

  • Онц хөнөөлт хайрсан далавчит шавьжид шимэгчилдэг болон ангуучин шавжийн (өндөг, хүрэнцэрийн) төрөл зүйлийг илрүүлж, Монгол орон дахь нөөцийг тодорхойлох
  • Лаборатори, хүлэмжинд ангуучин шавьжийн үржих чадварыг тогтоох, ашигтай зүйлийг үржүүлэх боломжийг тодорхойлох
  • Ургамал хамгаалах биологийн аргад хэрэглэх боломжтой  зүйлийг өөрийн оронд туршин судалж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх

        3.

Монгол орны ховордсон  зарим хөхтөн,  ашиглалтад өртөмтгий ургамлын тархац, нөөцийг тогтоож, зүйлийн экологи-эдийн засгийн үнэлгээг шинэчлэн  боловсруулах

2017-2019

  • Аргаль угалз, янгирын тэх, халиун бугын тархац, нөөц, ашиглах тоо хэмжээг агнуурын үндсэн бүс нутгууд, нөхөрлөлийн хариуцан хамгаалах зарим нутагт үнэлэн тогтоох, нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, үндэслэл, санал, зөвлөмж боловсруулах
  • Ашиглалтад өртөмтгий эмийн болон ховор цагаан гоёо, эгэл бавран, эмийн бамбай, чихэр өвс, чонон хармаг, монгол хунчир, вансэмбэрүү, сармисан сонгины  тархцын хүрээг тогтоож, ашиглах нөөцийг үнэлэн хамгаалах, зохистой ашиглах, үндэслэл санал боловсруулах
  • Тусгай зориулалтын зарим ан амьтад, экспортлон ашигладаг ургамлын төлбөр, хураамж тогтоох үндэслэл болох зүйлийн экологи эдийн засгийн үнэлгээг шинэчлэн боловсруулах
  • Аргаль угалз, янгирын тэх, халиун буга,   ашиглалтад өртөмтгий нэр бүхий ургамлын тархац, нөөц,  зүйлүүдийн генетик нөөцийг хамгаалах, ашиглах, хомсдлоос сэргийлэх нөхцлийг бүрдүүлэх экологийн цогц судалгаа
  • Монгол улсын нутаг дэвсгэр дэх ховор хөхтөн,  унаган болон үлдвэр, нэн ховор хийгээд устах аюулд орсон зүйл ургамал тэдгээрийн овог, төрөл, зүйлийг бүртгэлжүүлэх, төлөв байдлын үнэлгээ хийхэд шаардлагатай мэдээллийг цуглуулан боловсруулах, сан бүрдүүлэх
  • Байгаль орчны мэдээллийн нэгдсэн сангийн биологийн олон янз байдлын мэдээллийн нэр төрөл, хүртэцийг нэмэгдүүлж, тэдгээрийн хамгаалал, зохистой ашиглахтай холбоотой шийдвэр гаргахад ашиглах мэдээллийг бүрдүүлэх

         4.

Эмийн болон  цайны  ургамлын тархац, нөөцийн судалгаа, генийн санг хадгалсан тарималжуулалт, ашигт ургамлын плантаци

2017-2019

  • Үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж байгаа ургамлын    зүйлийг байгалийн бүс бүслүүрээр ангилан судалж тархац, нөөцийг үнэлэн, тогтоох
  • Эмийн болон  цайны  ургамлыг  ex situ нөхцөлд тарималжуулсан амьд цуглуулгын  сан, ашиглалтын нөөц бүхий  плантаци  бий болгох,  үржүүлгийн генобанкны эх материал бүрдүүлэх
  • Эмийн болон  цайны  ургамлын   үр, вегетатив эд материалын (эмбриологи) In situ банк бүрдүүлэх
  • Тэдгээрийг биотехнологийн аргаар олшруулан үржүүлэх технологи
  • Олон улсын конвенцийн /VII, VIII/ дагуу  аюулд өртсөн ургамлын 75-аас доошгүй хувийг ex-situ хэлбэрээр  хадгалах, сан бүрдүүлэх, баяжуулах

         5.

Монгол орны амьтан, ургамлын аймаг, бичил биетний ангилал зүйн бүртгэл мэдээллийн сан бүрдүүлэх

2017-2018

  • Монгол орны амьтны /хөхтөн, шувуу, загас, шавж/ аймгийн ангилал зүйн судалгаа хийж, бүртгэлийн  мэдээлэлийн сан үүсгэх
  • Монгол орны ургамлын аймгийн  /дээд доод/ ангилал зүйн судалгаа хийж, бүртгэлийн мэдээллийн сан бүрдүүлэх
  • Монгол оронд тархсан бичил биетний ангилал зүйн судалгаа хийж,  бүртгэлийн мэдээллийн сан бүрдүүлэх
  • Монгол орны амьтан, ургамлын аймаг, бичил биетний ангилал зүйн тухай нэгдсэн мэдээлэлийн сан бий болгож, ашиглалтын зөвлөмж боловсруулах

         6.

Пестицидийн хөрс, усны бохирдолыг  цэвэрлэх технологийн  судалгаа

2017-2018

  • Хөрсний пестицидийн бохирдол, үлдэгдэл тодорхойлох шинжилгээний аргын үндэсний стандарт боловсруулах,  батлуулах
  • Хөрс, усанд пестицидийн бохирдол, үлдэгдлийг GC/MS-MS-ийн шинжилгээний аргаар тодорхойлох
  • Пестицидээр бохирдсон хөрс, усны бохирдлын судалгаа хийж, бохирдлын зэргийг тогтоон, мэдээллийн санд оруулах
  • Пестицидээр бохирдсон хөрсийг цэвэрлэх технологи боловсруулах, аргачлал, зөвлөмж гаргах 

Сангийн яам

        7.

Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн

аргачлалыг боловсруулах

2017-2018

  • Төрөөс хариуцах тусламж үйлчилгээний өвчлөлийн ангилал болон эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний тарифыг шинэчлэн тогтоож, тарифын ялгавартай байдлын судалгаа хийх, зөвлөмж боловсруулах
  • Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн нэг иргэнд ноогдох тарифт дүн шинжилгээ хийж, нэг иргэнээр тооцсон төлбөрийн аргыг сайжруулах, аргачлалыг боловсронгуй болгох
  • Аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийн төсвийн гүйцэтгэл, тусламж, үйлчилгээний тариф, тусламж, үйлчилгээний өртөг, техникийн үр ашгийн үзүүлэлтэнд дүн шинжилгээ хийх, санхүүжилтийн аргачлалыг боловсронгуй болгох, зөвлөмж боловсруулах
  • Төв эмнэлэг, төрөлжсөн нарийн мэргэжлийн төвүүдийн төсвийн гүйцэтгэл, тусламж, үйлчилгээний тариф, тусламж үйлчилгээний өртөг, техникийн үр ашгийн үзүүлэлтэд дүн шинжилгээ хийх, санхүүжилтийн аргачлалыг боловсронгуй болгох, зөвлөмж боловсруулах
  • Төсвийн аргачлалуудыг хянах, гүйцэтгэлийн болон чанарын үзүүлэлтүүдийг боловсронгуй болгох
  • Төсвийн төсөл боловсруулах аргачлалыг ашиглах программ хангамж боловсруулах, үе шаттай нэвтрүүлэх

 

Хууль зүй, дотоод хэргийн яам

        8.

Дэлхийн зарим улс орнуудын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааны зүй тогтол, арга зүй, эрх зүйн зохицуулалт, чиг хандлагын харьцуулсан судалгаа

2017-2018

  • Дэлхийн зарим улс орны хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх тогтолцоо, бүтэц, байгууллагын онцлог, үйл ажиллагааг судлах
  • Дэлхийн зарим улс орны хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг судалж, дүн шинжилгээ хийх
  • Хорихоос өөр төрлийн ялын гүйцэтгэлийн арга, хэлбэр, зохион байгуулалт, хэрэгжилтэнд дүн шинжилгээ хийх
  • Дэлхийн зарим улс орны хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааны чиглэлээр хэрэгжүүлж буй инноваци, туршлага, чиг хандлагын судалгаа
  • Монгол Улс дахь хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааны хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх
  • Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааны харьцуулсан судалгаа

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

        9.

Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлж буй тусламж, үйлчилгээний өртөг, үр ашгийн судалгаа

2017-2018

  • Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжиж буй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бодит өртгийг судлах
  • Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтийн үр ашиг, эмнэлгийн гүйцэтгэлийг судлах
  • Төр даах багцын тусламж, үйлчилгээний бодит өртгийг тооцох
  • Нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжихэд шаардлагатай санхүүжилтийн зөвлөмж боловсруулах

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

       10.

Инновацийн үйл ажиллагааболон инновацийг үнэлэх шалгуур үзүүлэлтийг бий болгох, олон улсын стандартад нийцүүлэх

2017-2018

  • Инновацийн үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх
  • Инновацийн шалгуур үзүүлэлтийн хүрээг тодорхойлох, түүнийг тооцох аргачлал, арга зүйг Ослогийн гарын авлагатай уялдуулан Монголын нөхцөлд тохируулан боловсруулах, батлуулах
  • Инновацийн үйл ажиллагааны шаардлагатай үзүүлэлтийг багтаасан мэдээлэл цуглуулах маягт боловсруулах
  • Инновацийн асуулгыг Ослогийн гарын авлагын дагуу зохион байгуулах, асуулгын үр дүнг боловсруулж, зөвлөмж бүхий  тайлан боловсруулах

        11.

Монголын боловсролын хөгжил: /1992-2017/

туршлага, сургамж

2017-2019

  • Боловсролын тогтолцооны өнөөгийн байдлын шинжилгээ
  • Боловсролын хөгжлийн 25 жилийн үр дүн, асуудал
  • Боловсролын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох аргазүй

       12.

Судалгаа боловсруулалтын ажлын үр дүнг хамгаалах, ашиглах эрх зүйн орчин, тогтолцоог боловсронгуй болгох, оюуны бүтээлийн үнэлэмжийг дээшлүүлэх арга зам

2017-2018

  • Судалгаа боловсруулалтын ажлын үр дүнг хамгаалах, ашиглах эрх зүйн орчинг боловсронгуй болгох
  • Судалгаа боловсруулалтын ажлын үр дүнг хамгаалах, ашиглах тогтолцооны оновчтой хувилбар боловсруулах
  • Судалгаа боловсруулалтын ажлын үр дүнд бий болсон оюуны өмчийг үнэлэх арга зүй, аргачлал, шийдэл
  • Шинжлэх ухаан, технологийн салбарын оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах арга механизмыг боловсруулах
  • Оюуны бүтээлийн үнэлэмжийг дээшлүүлэх асуудал, хэрэгжүүлэх арга
  • Төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнгийн мэдээллийн сан, тэдгээрийг эдийн засгийн эргэлтэд оруулах, ашиглах үйл ажиллагааг дэмжин урамшуулах механизм

       13.

Соёл, урлагийн салбарын мэдээллийн нэгдсэн сүлжээ бий болгох

2017-2019

  • Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага,  музей, хил, гааль, цагдаа, орон нутгийн соёлын байгууллагын нэгдсэн хяналтын сүлжээ бий болгох
  • Салбарын хүний нөөцийн цогц мэдээллийн сан бүрдүүлэх
  • Соёл, урлагийн байгууллагын бүтэц, орон тоо, төлөвлөлтийг  боловсронгуй болгох
  • Соёлын биет өвийн хадгалалт, хамгаалалт
  • Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдын нэгдсэн бүртгэл, мэдээллийн сан,  өвлөн уламжлуулах
  • Мэргэжлийн урлагийн байгууллагын урын сангийн давхцлыг арилгах, бодлого эрх зүйн орчинг шинэчлэх

        14.

Арвандолдугаар зууны үеийн хотуудын судалгаа,  соёлын өвийн хамгаалалт, аялал жуулчлалын цогцолбор болох нь

2017-2019

  • Монголын эзэнт гүрний дараах үеийн Монгол нутагт үлдэж хоцорсон хотуудын цогц судалгаа хийх
  • Соёлын өвийн хамгаалалт, жуулчид, аялагчдын гол үзмэрийн газар болгох
  • 17-18 зууны бичгийн дурсгал, шашны эд өлгийн зүйлс, бусад дурсгалуудын судалгаа

Зам, тээврийн хөгжлийн яам

        15.

“Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийн хүрээнд зам, тээврийн сүлжээг оновчтой хөгжүүлэх  судалгаа

2017-2019

  • Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын авто зам, төмөр зам болон хилийн боомтуудын дэд бүтцийг харилцан уялдаатай төлөвлөх, Монгол орны нутаг дэвсгэр дэх олон улсын зам тээврийн дэд бүтцийн чиглэлийг тодорхойлох судалгаа
  • Монгол-Орос-Хятадын “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийн хүрээнд 2025 он хүртэлх төмөр зам болон авто замаар дамжин өнгөрөх тээвэрлэлтийн хүчин чадлыг тооцоолох
  • Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд зам, тээврийн сүлжээг оновчтой хөгжүүлэх тогтолцоог бий болгох, түүний хөрөнгө оруулалт төлөвлөлтийн судалгаа
  • Дээрх хөтөлбөрт тусгагдсан төслүүдийн техник, эдийн засгийн үндэслэлийг бэлтгэх зорилгоор төслийн хөрөнгө оруулалтын хамтарсан төвийг байгуулах боломжийг судалж, төвийн үйл ажиллагааны бүтэц, хамрах хүрээг шинжлэх ухаан үндэслэлтэй тодорхойлох

Уул уурхай, хүнд үйлдвэрийн  яам

       16.

Сэргээгдэх эрчим хүчний технологийн түүхий эдийн судалгаа

2017-2019

  • Сэргээгдэх эрчим хүчний технологийн түүхий эд болох лити, никель, кобальт, манган, магни, графитын судалгаа
  • Дээрх ашигтмалтмалуудынхүдэржилт, түүнийтархалтбайршлынзүйтогтлыгхянагчгеологийнхүчинзүйлүүдийгнарийвчлантогтоох
  • Лити, никель, кобальт, манган, магни, графитын хүдрийнэрдсийннайрлага,хүдрийнбаяжигдахчанарынсудалгаа
  • Дээрх ашигтмалтмалуудыггаралүүсэлхүдэржилтийнтөрлөөрсистемчилжмэдээллийнсанүүсгэх
  • Дээрх ашигтмалтмалуудынхэтийнтөлөвийгүнэлжцаашдынсудалгаанычигхандлагыгтодорхойлох

       17.

Төмрийн хүдрээс төмөрлөг бүтээгдэхүүн үйлдвэрлэх  технологийн судалгаа, бүтээгдэхүүний стандарт

2017-2018

  • Монгол орны төмрийн хүдрээс бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн үндсэн схем тодорхойлох
  • Төмрийн хүдрийг боловсруулах орчин үеийн дэвшилтэт технологийг нутагшуулах
  • Төмөрлөг бүтээгдэхүүний олон улсад нийцсэн үндэсний стандарт боловсруулах, батлуулах

        18.

Ашигт малтмалын ордыг ашиглах дэвшилтэт, шинэ технологи боловсруулан нэвтрүүлэх судалгаа

2017-2019

  • Нүүрс, хүдрийн ил уурхайн ашиглалтын технологийн судалгаа
  • Уулын үйлдвэрүүдийн тасралтгүй болон мөчлөг-урсгал технологийн судалгаа
  • Манай орны уулын үйлдвэрүүдэд нэвтрүүлэх боломжтой тасралтгүй болон мөчлөг-урсгал технологийн хувилбарууд, сонголт тооцооны аргачлал боловсруулах
  • Монгол орны уул уурхайн нөхцөлд нэвтрүүлэх тохиромжтой тасралтгүй ажиллагаатай тоног төхөөрөмжийг сонгох аргачлал боловсруулах
  • Монгол орны ашигт малтмалын ордуудын уул-геологи, уул-техникийн нөхцлийг судлах, ашиглалтын оновчтой технологийг сонгох онолын үндэслэл, аргачлал боловсруулах
  • Мөчлөг-урсгал болон тасралтгүй ажиллагаатай технологи нэвтрүүлэх ТЭЗҮ төсөл

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

      19.

Монгол орны тариалангийн бүсэд нутагшсан буудайн генотип, гурилын технологи шинж чанарын судалгаа

2017-2019

  • Нутагшсан буудайн сортуудын генотип тодорхойлох
  • Манай орны буудайн генотипыг тогтооход хамгийн тохиромжтой молекул маркерүүдийн мэдээллийн сан бүрдүүлэх
  • Сортын генотип, фенотипийг холбосон өгөгдлийн сан бүрдүүлэх
  • Үрийн бодлоготой холбоотой олон улсын байгууллагуудад монгол сортын буудайн генотипийг бүртгүүлэх
  • Сортуудын оюуны өмчийн баталгаажуулт
  • Гурилынчанар сайтай нутагшсан буудайн сорт, шалгаруулалт

      20.

Монгол улсын хоол үйлдвэрлэл, хүнсний үйлдвэрлэлийн үе шатан дахь хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хорогдол, хаягдлын судалгаа

2017-2018

  • Түүхий эдийн анхан  шатны боловсруулалт, үйлдвэрлэл, үйлчилгээ, хагас боловсруулалт, худалдаа, хадгалалт, тээвэрлэлт, хэрэглэгчийн түвшин дэх хорогдол ба хаягдлын тоо хувь хэмжээг хүнсний сүлжээний үе шат бүрээр тодорхойлох
  • Хүнсний хорогдол, хаягдлыг бууруулахад бодлого, эрх зүй, эдийн засаг, дэд бүтэц, технологи, дахин боловсруулалт, ашиглалтын талаар зөвлөмж боловсруулах

 

        21.

Малын тэсвэрт чанарыг дээшлүүлэх, дархлаа тэтгэх, мах сүүний гарц нэмэгдүүлэх шинэ  бэлдмэлийн

технологи, малын гаралтай хүнсний бүтээгдэхүүнд эмийн үлдэгдэл шалгах арга аргачлал, жишиг лаборатори

2017-2019

  • Малын тэсвэрт чанарыг дээшлүүлэх, дархлаа тэтгэх шинэ бэлдмэлийн технологи
  • Мах, сүүний гарц нэмэгдүүлэх шинэ  бэлдмэлийн технологи
  • Эрчимжсэн мал аж ахуйн өнөөгийн нөхцөлд эх барих, гинекологийн өвчин, дэлэнгийн үрэвслээс сэргийлэх, оношлох, эмчлэх арга технологи, эдийн засгийн үр ашигтай холбон судлах
  • Үнээний нөхөн үржихүйн чадавхийг нэмэгдүүлэх дааврын бэлдмэл
  • Мал, амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах эмийн бодисын үлдэгдэл тодорхойлох орчин үеийн дэвшилтэт арга
  • Эмийн үлдэгдэл шалгах жишиг лаборатори байгуулах,  эмийн үлдэгдэлгүй мах, сүүг зах зээлд нийлүүлэх арга, технологи
  • Малын эмийн зохистой хэрэглээний заавар, зөвлөмж боловсруулах батлуулах

        22.

Монгол Улсын махны чиглэлийн үхэр, хонины удам зүйн үнэлгээг хийх, монгол малын махны тодорхой генийг молекул биологийн аргаар тогтоох судалгаа

2017-2019

  • Монгол үхэр болон махны чиглэлийн Сэлэнгэ үүлдэр, Дорнод талын мухар улаан хэвшлийн үхэр, нутагшуулан үржүүлж буй махны чиглэлийн Казахын цагаан толгойт, Герефордын эрлийз, Лимузин, улаан, хар Ангус зэрэг үүлдрийн үхрийн махны тодорхой генийг молекул биологийн аргаар илрүүлэх арга зүй боловсруулах  
  • Монгол орны говийн, төвийн, баруун, зүүн бүсийн мах, мах-өөхний чиглэлийн  хонины махны тодорхой генийг молекул биологийн аргаар илрүүлэх судалгаа
  • Монгол Улсын махны чиглэлийн Үхэр, хонины махны тодорхой генийн нуклеотидийн дарааллыг тогтоох, тодорхойлох, уг аргачлалыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх
  • Монгол Улсад үржүүлж буй махны чиглэлийн үхэр, хонины үржлийн үнэт чанарыг үнэлэх, удам зүйн үнэлгээний систем,  программыг боловсруулахад хэрэглэгдэх үнэлгээний параметрын суурь үзүүлэлт, өгөгдлүүдийг  тодорхойлох аргачлал 
  • Малын удам зүйн үнэлгээг хийх арга зүйн зөвлөмж боловсруулах
  • Махны чиглэлийн үхэр, хонины махны  тодорхой генийг молекул биологийн аргаар тодорхойлох арга зүйн зөвлөмж боловсруулах

       23.

Хонины цэцэг, адууны томуу, үхэр, хонины цусан халдварт,   мал, амьтны шинээр болон дахин сэргэж буй зарим вируст өвчнийг оношлох,сэргийлэх  бэлдмэлийн шинэ технологи боловсруулах

2017-2019

  • Хонины цэцэг өвчнөөс сэргийлэх дамжмал эсийн өсгөвөрийн вакцин /бэлтгэх, хэрэглэх, шалгах заавар болонфармакопейнөгүүлэл/, үйлдвэрлэх, нэвтрүүлэх
  • Адууны томуу өвчнөөс сэргийлэх дамжмал эсийн өсгөвөрийн вакцин /бэлтгэх, хэрэглэх, шалгах заавар болон фармакопейн өгүүлэл/, үйлдвэрлэх, нэвтрүүлэх
  • Адуу, тэмээний томууг  оношлох молекул биологийн арга,хонь, ямааны уушигны аденоматоз болон маеди-висна өвчнүүдийн оношлогоонд иммуногистохимийн аргыг нэвтрүүлэх
  • Үхэр, хонины цусан халдвараас нэг жил хүртэл хугацаанд 85% хамгаалах идэвхитэй амьд вакцины технологи нутагшуулах, Монгол Улсын Малын эмийн бүртгэлд бүртгүүлэх

        24.

Үр тарианы селекци, бүс нутгийн хөрс, уур амьсгалд дасан зохицох чадавхитай сорт шалгаруулах

2017-2019

  • Буудай эрт болцтой, хүйтэнд тэсвэртэй, 28 хувиас дээш цавуулагтай  жишиг сортоос 2,0-3,0 ц/га нэмүү ургацтай өндөрлөг тариалангийн бүсэд тохиромжтой шинэ сорт гаргах
  • Гурилын чанар сайжруулагч Хатуу буудайн 32-34%-ийн цавуулагтай 16-20 ц/га ургацын чадавхитай сорт бүтээн нутагшуулах
  • Маркер генийн технологи, молекул генетикийн дэвшилтэт аргыг ашиглан стресст тэсвэртэй буудайн селекцийн эх материал гаргах
  • Арвайн пивоны зориулалттай сорт гарган Улсын сорт сорилтонд дэвшүүлэх
  • Шинэ таримал болох Тритикалийн шингэцэт уураг өндөртэй, бусад үр тарианы таримлаас 10-20% давуу ургацтай тэжээлийн сорт бүтээх, нутагшуулах
  • Хүнс, тэжээлийн эрдэнэ шишийн селекцийн эх материал гаргах
  • Дорнод бүс нутагт тохирсон буудайн дунд, дунд оройн болцтой ганд тэсвэртэй жишиг сортоос 2.0-3.0 ц/га илүү ургацтай сорт шалгаруулах, 40т супер элит, 40т элит үр үйлдвэрлэх

        25.

Хүнсний ногоо, төмсний  селекци судалгаа, шинэ сортуудын үр үржүүлэг

2017-2019

  • Уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицсон ургац арвинтай, өвчинд тэсвэртэй, хүнсний ногоо, төмсний шилдэг сортын селекцийн эх материал бий болгох
  • Төмс, хүнсний ногооны шинэ таримлуудын  шинэ  сортын параметр тогтоох
  • Хүнсний ногоо, төмсний таримлын  генийн санг баяжуулна. Төмсний дахин боловсруулалтанд тохиромжтой сорт сонгон шалгаруулах,
  • Эртийн байцааны сортыг ганцаарчилсан сонголтын аргаар  сонгон сайжруулж шинэ удам гаргах
  • Нутгийн сармисны вирусгүй эх материалыг бий болгох
  • Хүнсний ногооны  ирээдүйтэй болон  нутагшсан  сортуудын   2800-3500 кг  үр үржүүлэх
  • Төмсний шинэ сортуудын үрийн эх материалыг хурдавчилсан аргаар үржүүлж  жилд 100-120мян.ш бичил булцуу гаргах
  • Төмсний нэн эртийн болцтой нутагшсан сортын 20-30 тн үр жилд үйлдвэрлэх

       26.

Малын яснаас уургийн бүтээгдэхүүн гарган авах технологийн судалгаа 

2017-2019

  • Ясны уургийн бүтэц, бүрэлдэхүүний судалгаа
  • Малын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэр, хүнсний үйлдвэр, томоохон захуудын ясны хаягдлын хэмжээг үйлдвэрлэлийн болон эдийн засгийн эргэлттэй уялдуулан тооцоолох
  • Ясны уургийг гарган авах өндөр технологи,  үйлдвэрийн ТЭЗҮ
  • Ясны дээжний шинжилгээний үр дүнд тулгуурлан түүхий эдийг  боловсруулах,   дэвшилтэт технологи
  • Боловсруулсан түүхий эдийг ашиглан шинэ бүтээгдэхүүн зохион бүтээх, туршилт, үйлдвэрлэлийн технологи, патент
  • Шинэ бүтээгдэхүүний  дотоод, гадаад зах зээлийн эрэлтийг эдийн засгийн үр ашигтай холбон судлах

      27.

Mycorrhizae (Микориз)-ийг ашиглан бэлчээр, ойг нөхөн сэргээх  дэвшилтэт арга  технологи боловсруулах

2017-2019

  • Бэлчээр болон ойн хөрсний  ашигтай бичил организмын судалгаа, тэдгээрийг нөхөн сэргээлтэд ашиглах технологи
  • Бэлчээр болон  ойн зонхилох өвчин, хортоны зүйлийн бүрэлдэхүүнийг генетикийн түвшинд тодорхойлох, хортоны популяцийн динамик, тархалт, хөнөөлийн хэмжээг судлан тогтоох
  • Байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй дэвшилтэт аргыг ашиглан бэлчээр болон  шинэсэн ойн өвчин, зонхилон тохиолдох хөнөөлт шавьжтайтэмцэх арга, технологи боловсруулах
  • Түймэрт нэрвэгдсэн бэлчээр, ойн экологийн судалгаанд өндөр технологиашиглах, изотопийн  судалгаа хийх,  байгалийн жамаараа нөхөн сэргэх процессийг хурдасгах оновчтой  арга, зөвлөмж  боловсруулах 

       28.

Ойн цэвэрлэгээгээр гарах хоёрдогч түүхий эдийн технологийн үзүүлэлтүүдийн судалгаанд тулгуурлан төрөл бүрийн зориулалттай технологийн цавчдас үйлдвэрлэх

2017-2019

  • Цэвэр модлогийн технологийн үзүүлэлтүүдийг бүрэн хангах шинэ нэрийн материалуудыг өргөнөөр үйлдвэрлэх судалгаа
  • Сайн чанарын цавчидас зоргодсыг ялгаж үндсэн үйлдвэрлэлд хэрэглэх ба үлдэц хэсгийг өөр төрлийн бүтээгдэхүүний зориулалтаар бүрэн ашиглах боломж, нөхцөлийг тогтоох
  • Технологийн шаардлага хангахгүй хэсгийг био-технологи, био-энергийн эх үүсвэрт ашиглаж эргэлтэнд оруулах асуудал
  • Тогтвортой менежмент, удаан жилийн төлөвлөлтийн үндсэн дээр эзэмшлийн ойгоос эргэлтийн журмаар түүхий эдийг байнга тогтмол хангаж ажиллах боломжийг тогтоох

       29.

 

Монгол хонины  нэхий, ноосны чанар, үр ашгийг дээшлүүлэх, нэхий бэлтгэлд  шинэ тогтолцоог нэвтрүүлэх

2017-2018

  • Монгол хонины нэхийний чанар, гэмтлийн нарийвчилсан судалгааг хонины нас, хүйс, үүлдэр, омог, хэвшилтэй холбон судалж (бэлчээрийн хачиг, шивээтэх, ноосорхог байдал, үсны урт,  хялгас үс гэх мэт) хонины нэхий үнэгүйдэж буй бодит шалтгаан нөхцлийг тодорхойлох, сэргийлэх арга боловсруулах, эдийн засгийн үр ашгийг тооцох
  • Нарийн ноост “Тал нутгийн цагаан”, “Хангай”, “Ерөө” үүлдрийн одоо байгаа цөм сүрэг, үржүүлж буй аж ахуйд  нэхий, арьсан эдлэл үйлдвэрлэлийн чиглэлээр үржлийн аж ахуйг сэргээн  бий болгох боломжийг судлах, нэхий үйлдвэрлэгчдийн хэрэгцээнд нийцсэнүржлийн загвар аж ахуй бий болгох
  • Хонины үржлийн аж ахуй- Мал эмнэлгийн цогц үйлчилгээ-нэхий бэлтгэл-Нэхий боловсруулах үйлдвэр гэсэн гинжин хэлхээ бий болгох
  • Зах зээлд өрсөлдөх чадвартай, нарийн ноост үүлдрийн хонины цөм сүргийн тоог нэмэгдүүлэн генетик дэвшлийг түгээх, тэдгээрийн удмын санг хамгаалах нөхцлийг бүрдүүлэх
  • Монгол хонины ноосны анхан шатны боловсруулалтын технологийг шинэчлэн сайжруулж, экологи, эдийн засагт ээлтэй оновчлолыг бий болгох
  • Анхан шатны боловсруулалтын технологийн заавар боловсруулах, нэвтрүүлэх, үр ашгийг тооцох
  • Монгол хонины ноосоор хийсэн нарийн ноосон даавууны зарим стандартыг  олон улсын стандартад нийцүүлэн шинэчлэн боловсруулах

        30.

Коллаген агуулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх өндөр технологийн судалгаа

2017-2018

  • Коллаген агуулсан хаягдал ашиглаж   бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи
  • Коллагены /хүнс гоо сайхны зориулалтаар/ бэлдмэл үйлдвэрлэх био, нано технологи
  • Импортыг  орлох хиамны хальс үйлдвэрлэх өндөр технологи
  • Импортыг оролсон  хиамны хальс, био баглаа боодол  үйлдвэрлэх технологи, үйлдвэрийн ТЭЗҮ
  • Экспортод  чиглэсэн   био-желатин, уургийн гидролизат үйлдвэрлэх технологи, лабораторийн шинжилгээний аргачлал

         31.

Хүүхдийн гутал

2017-2019

  • Монгол хүүхдийн хөлийн антропометрболон хэв гажилтын өгөгдлийн сан           /нас, хүйсийн ангиллаар/  бүрдүүлэх
  • Сургуулийн насны хүүхдийн гутлын хэлбэр загвар, гарал үүсэл, материалын үнэлгээ, дүн шинжилгээ
  • Хүүхдийн хөлөнд ноогдох биомеханик ачааллын мэдээллийн сан бүрдүүлэх
  • Нас, бүсчлэл, орчин нөхцлөөр нь хөлийн хэлбэр, ачааллыг тодорхойлсон судалгаа
  • Хүүхдийн нас болон онцлог шинжийг харгалзан хүүхдийн гутлын хэвлүүр зохион бүтээх
  • Хүүхдийн гутлын дотуур улны материалын төрөл, загвар, хийц, ачаалал бууруулах технологи
  • Монгол хүүхдийн хөлийн онцлогт тохирсон хэвлүүрийн CAD CAMсистем
  • Хүүхдийн гутлын дээд биений болон дотрын арьс боловсруулах  “chrome-free эко технологи
  • Хүүхдийн гутлын дээд биений болон дотрын арьс боловсруулах  “azo-free”  хүүхдэд ээлтэй эко-технологи
  • Хүүхдийн гутлын дотрын “chrome-free нэхий боловсруулах  эко-био технологи

 

Эрүүл мэндийн  яам

       32.

Тарилгат халдварт өвчний дархлал тогтоц түүнд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсийн судалгаа

2017-2019

  • Тарилгат халдварт өвчний дархлал тогтоцын түвшинг тогтоох
  • Улаанбурхан, улаануудын эсрэг вакцинжуулалтын дараах дархлал тогтоцыг судлах
  • Вакцинжуулалтын дараах дархлал тогтоцонд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсийг судлан тогтоох

        33.

Улаан хоолой, ходоодны хавдарын тархалт, түүнд нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлийн судалгаа

2017-2019

  • Улаан хоолой ходоодны хорт хавдрын тархалтыг судлан тогтоох
  • Улаан хоолой, ходоодны хорт хавдрын өвчлөл, эрсдэлт хүчин зүйлсийн харилцан хамаарлыг тодорхойлох
  • Хавдраас урьдчилан сэргийлэх заавар боловсруулах

      34.

Монгол хүүхдийн дунд тохиолдож буй Гиршспуринг өвчнийг молекул генетик, иммуногисто-химийн аргаар оношлох

2017-2019

  • Монгол хүүхдийн дунд тохиолдож буй Гиршспуринг өвчнийг молекул генетикийн аргаар судлан тогтоох
  • Хэвлийн хөндийн мэс заслын явцад хөлдөөсөн эдийн шинжилгээгээр Гиршспуринг өвчнийг оношлох заавар боловсруулах
  • Иммуногистохимийн аргаар мэдрэлийн зангилааг илрүүлэх стандарт боловсруулах

        35.

Чихрийн шижин өвчний хэлбэр тус бүрийн тархалтыг шинэчлэн тогтоож, чихрийн шижин өвчний оношилгоо, ялган оношилгооны шинэ технологи нэвтрүүлэх

2017-2018

  • Чихрийн шижин өвчний эрсдэлийн үнэлгээ
  • Чихрийн шижин өвчний оношилгоо, эмчилгээ, ялган оношилгооны заавар боловсруулах
  • Чихрийн шижин өвчний үндэсний мэдээллийн тогтолцоо бий болгох 

       36.

Монгол оронд тархсан тэмбүү өвчний үүсгэгчийн эмэнд тэсвэрт байдлыг генотипийн түвшинд судлах молекул биологийн судалгаа

2017-2019

  • Үүсгэгчийн антибиотик тэсвэртэй генотипийн тархалтыг тодорхойлж, тэмбүү өвчний үүсгэгчийн генотипийн байдлыг судлан суурь мэдээллийн сан үүсгэх
  • Тэмбүү өвчний үүсгэгчийн генотипийн тархалтын хувь, хэмжээг тогтоох
  • Тэмбүү өвчний үүсгэгчийн антибиотик тэсвэртэй генотипийн тархалтын хувь хэмжээг тогтоох
  • Тэмбүү өвчний эмчилгээний стандарт боловсруулах

       37.

Уламжлалт анагаах ухаанд хэрэглэж ирсэн эмт бодис, эмүүдэд тулгуурлан дархлаа дэмжих, цус шингэлэх, өвдөлт намдаах үйлдэлтэй шинэ, уламжлалт эм бүтээх судалгаа

2017-2019

  • Цус шингэлэх, хий цусны халуунаар толгой өвдөх, даралт ихсэхийг эмчлэх үйлдэлтэй шаталсан найрлагатай уламжлалт нэг эмийн хими-фармакологийн судалгаа хийх
  • Цус шингэлж биеийн дархлаа зохицуулж, атеросклероз, сахарын шижин, тромбофлебит зэрэг архаг өвчнөөс сэргийлж эмчлэх үйлдэлтэй шинэ эм бүтээх судалгаа хийх
  • Нэг эмт бодисын фармакопейн өгүүлэл,  хоёр уламжлалт эм үйлдвэрлэх технологийн үндэслэл, фармакопейн өгүүлэл боловсруулах

      38.

Тархины судсан дотуурх эмчилгээний технологийг боловсронгуй болгох

2017-2018

  • Тархи судасны артерийн цүлхэн, судасны нарийсал бөглөрлийн талаарх суурь судалгааны сан бий болгох
  • Тархины судсан дотуурх оношилгоо, эмчилгээний эмнэлзүйн удирдамж, заавар боловсруулах, батлуулах
  • Тархины судсан дотуурх оношилгоо, эмчилгээ /судсан дотуурх эмчилгээний шинэ технологи боловруулах, микрокойл, стент болон графт стент, судасны нарийсал бөглөрийн үеийн эндоартериэктоми мэс засал/-ний заавруудыг боловсруулах

        39.

Атопийн үрэвсэлтэй хүүхдүүдэд филлегрин уургийн хэмжээг тодорхойлж, генийн генотип, фенотипийг харьцуулан судлах, тохирсон сонгомол эмчилгээ, түүний үр дүнг тооцох

2017-2018

  • Атопийн үрэвсэлтэй хүүхдүүдэд филлегрин уургийн хэмжээг тодорхойлох,  генийн генотип, фенотипийг харьцуулан судлах
  • Атопийн үрэвслийн эмгэг жамыг тогтоох
  • Оношилгоо, эмчилгээний алгоритм боловсруулах, батлуулах
  • Атопийн үрэвсэлтэй хүүхдүүдийн нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх

 

        40.

Цахилгаан халаалттай гэр сууцны дотоод орчны агаарын чанар, оршин суугчдын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг үнэлэх судалгаа 

2017-2018

  • Цахилгаан халаагуур хэрэглэсэн гэр сууцны дотоод орчинд агаарын чанарын шалгуур үзүүлэлтийг тодорхойлох
  • Цахилгаан халаагууртай гэр сууцанд амьдарч буй хүн амын  эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийгорчныагаарын бохирдолтой холбон судлах
  • Цахилгаан халаагуурын  хэрэглээг өрхийн эдийн засагтай холбон судлах

 

Эрчим хүчний яам

       41.

Алслагдсан төв суурин газрын дулаан хангамжийг байгаль орчинд ээлтэй аргаар шийдэх техникийн шийдэл, хэрэгжилт

2017-2018

  • Алслагдсан төв, суурин, хувийн сууцны дулаан хангамжид  үр ашигтай шинэ технологийг ашигласнаар зардлыг бууруулан дулааны үнэ, өртгийг бууруулах аргыг тодорхойлох
  • Бага чадлын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг бий болгосноор алслагдсан бригад, суурин газрын эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг бий болгох техникийн боломжийг судлах
  • Бага чадлын хэрэглэгчдийг тодорхой шатлалтай хангадаг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр бүхий модуль  төхөөрөмжийн техникийн шийдэл боловсруулан  2-3 загвар зохион бүтээх
  • Хүрээлэн байгаа орчинд   сөрөг нөлөөгүй   метан/байгалийн хий болон сэргээгдэх эрчим хүчний технологийг ашиглан  инновацийн ногоон технологи бүхий шинэ төрлийн эх үүсвэр бий болгох судалгааг хийх
  •     Байгалийн хийг шахаж баллон болон автоцестернээр тээвэрлэн жижиг оврын эрчим хүчний цахилгаан дулааны станцыг хангаснаас байгаль орчинд ээлтэй, өндөр үр ашигтай, хурдан маневарлах, агаарын бохирдлыг бууруулах эх үүсвэр байгуулах тооцоо, судалгааг хийх

        42.

Дулааны шугам сүлжээний алдагдлыг тодорхойлох аргачлал боловсруулах, алдагдлыг бууруулах техникийн шийдэл, хэрэгжилт

2017-2019

  • Шугамуудын  дулааны алдагдал  ашиглалтын нөхцөл, газар зүйн онцлог, гадна агаарын нөхцлөөс хамаарах хамаарлыг тодорхойлох
  • Шугам сүлжээний дулааны алдагдлыг тодорхойлох аргачлалыг цаг уурын болон ашиглалтын нөхцөл, шугамын алслал, дулаалгын технологийн судалгааны дүгнэлтийг үндэслэн боловсруулах
  • Дулааны алдагдлыг бууруулах орчин үеийн оновчтой шийдэл боловсруулах
  • Хэрэглэлчдэд түгээгдэж буй дулааны эрчим хүчний чанарыг тодорхойлж, борлуулалтын тооцоог дулааны чанартай уялдуулан тооцох аргачлал боловсруулах
  • Дулааны шугам сүлжээний үр ашгийн ерөнхий түвшинг нарийвчлан тодорхойлж, нөлөөлж буй хүчин зүйлсийг судлан тогтоох, дүгнэлт, зөвлөмж гаргах