ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ, ЦӨМ ТЕХНОЛОГИЙН 2015 ОНООС ЭХЛЭН ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛНА


Засгийн газрын 2010 оны 173 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, цөм технологи”-ийг хэрэгжүүлэх зорилгоор дараах чиглэлүүдээр төслийн сонгон шалгаруулалт зарлаж байна. 

Тэргүүлэх чиглэл, цөм технологийн төсөлд тавигдах шаардлага:

1.    Цөм технологийн төслийн зорилго, гарах үр дүн нь стратегийн ач холбогдол бүхий инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бий болгох, экспорт, импортыг орлох, салбар хоорондын хамаарлыг уялдуулан шинэ хэрэгцээ, хэрэглээг үүсгэх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зэрэгт дорвитой хувь нэмэр оруулж чадахуйц технологийн туршилт, үйлдвэрлэлийн цогц үйл ажиллагаанд чиглэгдэнэ.

2.    Төсөл нь 2015 оноос эхлэн хэрэгжүүлэх цөм технологийн төслүүдийн чиглэлээр зарлагдсан зорилтот үр дүнгийн шаардлагыг хангасан байх төдийгүй баяжуулан сайжруулсан байна.

3.    Төсөлд салбар мэргэжлийн эрдэмтэд, инженер зохион бүтээгчид хамтран оролцсон байдал, судлаачдын технологийн боловсруулалт хийгдсэн ажил давамгайлсан зэргийг харгалзана.

4.    Төслийн зардлын задаргаа болон худалдан авах багаж, тоног төхөөрөмжийн үнийн санал, техникийн үзүүлэлтийг баримтжуулан тусгана.

5.    Төсөл хэрэгжих хугацаа 3 жил,  цалингийн зардал санхүүжилтийн 30 хувиас хэтрэхгүй байх.

Сонгон шалгаруулалтад оролцох төслийн саналыг 2015 оны 09 дугаар сарын 21-ний өдрийн 17-00 цаг хүртэл Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны 503 тоот өрөөнд хүлээн авна.

Сонгон шалгаруулалтад оролцогч “Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам” болон тэргүүлэх чиглэл, цөм технологийн шалгуур үзүүлэлтийг баримтлан төслийг боловсруулна. /Журам, шалгуур үзүүлэлт www.mecs.gov.mn цахим хуудсанд тавигдсан болно/.

 

Харилцах утас: 260325, 99011588

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам

 

 2015 оноос эхлэн хэрэгжүүлэх цөм технологийн төслийн чиглэл

 

Төслийн нэр

Үр дүнгийн даалгавар

Захиалагч

1.

Элэгний анхдагч өмөнтэй өвчтөнд амьд донороос элэг шилжүүлэн суулгах  мэс заслыг нутагшуулах нь

-       Элэгний анхдагч өмөнгийн үед элэг шилжүүлэн суулгах өвчтөн сонголтын алгоритмыг  тухайн хавдрын молекул генетикийн онцлог,  эмнэлзүй болон гистологийн хэлбэрт үндэслэн боловсруулж эмчилгээнд нэвтрүүлэх

-       Элэгний анхдагч өмөнтэй өвчтөнд элэг шилжүүлэн суулгах мэс ажилбарын удирдамж боловсруулж эмчилгээнд нэвтрүүлэх

-       Элэгний анхдагч өмөнтэй өвчтөнд элэг шилжүүлэн суулгах мэс ажилбарын дараах эмчилгээний удирдамж (дархлаа дарангуйлах, хяналт хийх, вирусын эсрэг эмчилгээ хийх) боловсруулж эмчилгээнд нэвтрүүлэх

-       Элэгний анхдагч өмөнтэй өвчтөнд амьд донороос элэг шилжүүлэн суулгах  мэс заслыг нутагшуулах (нийт 20 өвчтөнд амьд донороос элэг шилжүүлэх хагалгааг хийж үр дүнг тооцох)

-       Молекул генетикийн оношилгоог элэгний анхдагч өмөнгийн эмчилгээ оношлогоонд нэвтрүүлэх (генийн илрэлийг 300 өвчтөнд, генийн мутацийн скрининг 300 өвчтөнд хийх)

Эрүүл мэндийн яам

2.

Литийн ионы батарей гарган авах технологийн судалгаа

-       Батарейн судалгаа, технологийн лаборатори байгуулах

-       Шинэ төрлийн батарейны анод, катодын материалуудын нано-нунтаг дээж гарган авах, тэдгээр системүүдийн физик, химийн шинж чанарын судалгаа

-       Батарей цэнэглэгдэх болон цэнэгээ алдах процессын загварчлал

-       Электродын нимгэн хальс гарган авах болон нимгэн хальсны контактын технологи

-       Лити-ионы батарей гарган авах технологи

-       Лити-ионы батарейн гүйдэл, хүчдэлийн үзүүлэлтийг технологийн параметрээс хамааруулан судалж оновчтой горимыг тогтоох, баталгаажуулах

-       Батарейн материалыг эх орны түүхий эд ашиглан гарган авах технологи

                                                                               

                                                                                       

БСШУЯ

3.

Бүтээмж өндөртэй технологи ашиглан сүүний                       ямааны цөм сүрэг, сүү, сүүн бүтээгдэхүүний                         үйлдвэрлэл бий болгох

-       Нутгийн монгол ямаанаас сүүний гарцаар 50-60% илүү, амьдрах чадвар, төлөрхөг чанар өндөртэй сүүний чиглэлийн шинэ хэвшлийн цөм сүргийн ямаа бий болгох

-       Сүүлэг шинж, амьдрах чадвар өндөртэй шинж чанараа үр төлдөө баттай дамжуулдаг удамшлын онцлог  чанараар шалгаруулсан шилмэл ухна бойжуулах

-       Альпин үүлдрийн болон шинэ хэвшлийн цөм сүргийн ухнын гүн хөлдөөсөн үрийн нөөц бий болгох

-       Альпин үүлдрийн болон шинэ хэвшлийн цөм сүргийн донор хээлтэгчийн хөврөлийн нөөц бүрдүүлэх

-       Альпин үүлдрээр Монгол ямааг эрлийзжүүлэн сүүний тохиромжтой хэвшлийн ямаа бий болгох үржүүлэг, тэжээллэгийн технологи боловсруулах

-       Ямааны сүүгээр шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх уламжлалт болон шинэ технологи боловсруулах

ХХААЯ

БСШУЯ

 

 

---о0о--