Дэлхийн эрдэмтэд, судалгааны байгууллагууд судалгаа, шинжилгээний үр дүнг эрдэм шинжилгээний 25000 гаруй мэргэжлийн сэтгүүлүүд, ном болон олон улсын хурлын тохимол хэвлүүлж өөр хоорондоо шинжлэх ухааны нэгдмэл мэдлэгээ солилцож үүнээс дараа дараагийн шинэ бүтээл, мэдлэгийг буй болгон хүн төрөлхтөний хөгжилд хувь нэмэр оруулж ирсээр байна.
МОНГОЛЫН ШИНЖЛЭХ УХААНД НЭЭСЭН НЭЭЛТҮҮД
1. Б.Лувсанданзан, А.А.Беус, Н.Е.Залашкова, Н.С.Зайцев, В.С.Коваленко, Л.Н.Когорко, В.С.Кудрин, Д.А.Минеев, А.А.Яншин “Ижил төстэй ховор элементүүд ба хөнгөнцагаан-цахиурт нэгдлүүд ялгарч хуримтлагдах геохимийн үзэгдэл” нээлт
Нээлтийн томъёолол: Геологийн процессын үйл явцад микроклин-альбиттай боржингийн массивуудад геохимийн ялгарлаар ховор элементүүд ба креолитын эрдэсжилтээр үүссэн, химийн хувьд тогтвортой комплекс нэгдлүүд нь ижил төстэй ховор элементүүд болон хөнгөнцагаан-цахиурын ялгарал, хуримтлал үүсгэхийн зэрэгцээ эрдэсжилт геохимийн бүсжилттэй тухай, ШУ-нд мэдэгдээгүй байсан геохимийн үзэгдлийг илрүүлсэн.
2. Ж.Шагж “Хүн ба амьтны гэдэсний бүдүүн хэсэгт дулааны энерги үүсэх үзэгдэл” нээлт
Нээлтийн томъёолол: Хүн ба амьтны гэдэсний бүдүүн хэсэгт дулааны энерги үүсч, хэвийн микрофлор ба хоол тэжээлийн боловсрогдоогүй үлдэгдлийн харилцан үйлчлэлийн үр дүнд бий болж тоон хэмжээний хувьд гэдэсний энэ хэсгийн харьцангуй урт ба түүний агуулагдахууны хэмээр тодорхойлогдсон зөвхөн биеэ даасан микроценозын дулаан зохицуулалтад хамааран бодисын солилцооны идэвхийн ерөнхий түвшинд зүй ёсоор нөлөөлдөг урьд өмнө нь мэдэгдээгүй байсан үзэгдлийг нээн илрүүлж, туршилтаар тогтоосон.
3.Ч.Дамдинсүрэн, Д.Ганболд “Хурга, ишигний цус төлжүүлэх дархлааны тогтолцооны эсийн микоплазм эмгэгшүүлэх үзэгдэл” нээлт
Нээлтийн томъёолол: Хурга, ишигний цус төлжүүлэх, дархлааны тогтолцооны эсийг эмгэгшүүлж, элэг, дэлүү, сэрээ булчирхай, тунгалгийн зангилгааны эсийг хордуулж, дархлааны дутагдал үүсгэн биеийн эсэргүүцэл буурч, дээрх эрхтний үйл ажиллагааг бие махбод зохицуулах, гэмтсэн эсээ сэргээх чадвартай эмгэгээс ангижруулах, хор саармагжуулах чадваргүй болгодог үзэгдлийг анх удаа туршлагаар тогтоон баталсан.
4. Л.Дашзэвэг “Бэлчээрийн ургамлын идэмжийн зүй тогтол” нээлт.
Нээлтийн томъёолол: Малын мэдрэх эрхтэнд ургамлын идэш тэжээлийн шинж чанарууд хүртэгдэж, идэх үйлдлийг үүсгэдэг ба идэш нь зөвхөн мал, ургамлын зүйлийн хослолд тогтворждог урьд нь мэдэгдээгүй байсан статик зүй тогтлыг онол ба сорилын замаар тогтоосон.
5. М.Даш, Ж.Мягмар, Д.Нямаа, Х.Тумбаа “Амьтны биед ургамлын алкалоидын эсрэг дархлаа үүсэх үзэгдэл” нээлт
Нээлтийн томъёолол: Амьтны биед ургамлын алколоидын эсрэг үүсэх дархлаа нь тухайн ургамлаас гаралтай алколоид буюу зүймэл бус бага молекулт нэгдэлтэй харилцан үйлчлэх шинжээр илэрч хавсрага холбох урвал, наалдуулах урвал болон хэт дархлаат өвөрмөц ийлдэс хэрэглэхэд хэмжигдэн тодорхойлогддог болон тэр нь алколоидот ургамлын хорт нөлөөнд малын тэсвэрлэх чанарыг дээшлүүлж, хорогдлыг багасгах, амьдын жинг нэмэгдүүлэх зүй ёсны нөлөө үзүүлдэг урьд өмнө мэдэгдээгүй байсан үзэгдлийг онолоор илрүүлж, туршилтаар нотолсон байна.
6. Ц.Тойвгоо “Монгол үхрийн насны краниологийн үзэгдлүүд” нээлт /1997.07.08 диплом №6/
Нээлтийн томъёолол: Үхрийн 7 сартай духны ясанд хонгил үүсч хөгжсөөр төрөх үед 36-42 мм урт, 26-30 мм өргөн болж, хязаалан, соёолон насанд духны ясны дундах ялтас сийрэгжин хонгилжсоор бүх ясныхаа зузааны эзэлдэг духны хонгилын онтогенез дэх насны хувирлын болон эврийн нугалмайн далд хувиралд үзүүр нь хатаж шарилжих, мөн эврийн цагариг нь тодордгийг онол, ажиглалт, судалгаагаар тогтоосон байна.
7. Г.Цэвэгмид, Ц.Цэндсүрэн “Монгол адууны ям өвчний өвөрмөц үзэгдлүүд” нээлт /2000.04.11 диплом №07/
Нээлтийн томъёолол: Монгол адуу хоёр нас хүртлээ үл ямтах ба ямтай гүүний уураг, сүүнд ям үүсгэгч оршихгүй бөгөөд мөнгөний ион+хлортетрациклин ямын реконвалесценци үзэгдлийг 96.2% илрүүлдэг болон комплемент холбох урвал /КХУ/, маллейны сэдрэлтээр сөрөг, гагцхүү арьсны маллейнаар эерэг урвалтай адууны махыг хүнсэнд ашиглах боломжийг нотолсон иммунобиологийн өвөрмөц үзэгдлийг нээн тогтоожээ