2016 ОНООС ЭХЛЭН ХЭРЭГЖҮҮЛЭХ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ, ЦӨМ ТЕХНОЛОГИЙН ТӨСЛИЙН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛНА


2016 онООС ЭХЛЭН хэрэгжүүлэх Тэргүүлэх чиглэл, цөм технологийн төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна

Засгийн газрын 2015 оны 368 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, цөм технологи”-ийг хэрэгжүүлэх зорилгоор дараах чиглэлүүдээр төслийн сонгон шалгаруулалт зарлаж байна.



Тэргүүлэх чиглэл, цөм технологийн төсөлд тавигдах шаардлага:

  • Цөм технологийн төслийн зорилго, гарах үр дүн нь стратегийн ач холбогдол бүхий инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бий болгох, экспорт, импортыг орлох, салбар хоорондын хамаарлыг уялдуулан шинэ хэрэгцээ, хэрэглээг үүсгэх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зэрэгт дорвитой хувь нэмэр оруулж чадахуйц технологийн судалгаа туршилт, үйлдвэрлэлийн цогц үйл ажиллагаанд чиглэгдэнэ.
  • Төсөл нь 2016 оноос эхлэн хэрэгжүүлэх цөм технологийн төслүүдийн зарлагдсан чиглэлд тавигдсан зорилтот үр дүнгийн шаардлагыг хангасан байна.
  • Төслийн сонгон шалгаруулалтанд салбар мэргэжлийн эрдэмтэд, судлаачид хамтран оролцсон байдал, судлаачдын технологийн боловсруулалт хийгдсэн ажил давамгайлсан зэргийг харгалзана.
  • Төслийн санхүүжилтээр худалдан авах багаж, тоног төхөөрөмжийн үнийн санал, техникийн үзүүлэлтийг баримтжуулан тусгана.
  • Төсөл хэрэгжих хугацаа 3 жил,  цалингийн зардал төслийн санхүүжилтийн 30 хувиас хэтрэхгүй байх.

Сонгон шалгаруулалтад оролцох төслийн саналыг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 14-00 цагаас  2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 17-00 цаг хүртэл Боловсрол,соёл, шинжлэх ухааны яамны http://project.edu.mn хаягаар орж, цахимаар өргөн мэдүүлнэ.

 

Сонгон шалгаруулалтад оролцогч “Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам” болон тэргүүлэх чиглэл, цөм технологийн шалгуур үзүүлэлтийг баримтлан төслийг боловсруулна. /Журам, шалгуур үзүүлэлт www.meds.gov.mn цахим хуудсанд тавигдсан болно/.

 

 

Харилцах утас: 260325

 

Боловсрол, СоЁЛ, шинжлэх ухааны яам

 

2016 онООС ЭХЛЭН хэрэгжүүлэх Тэргүүлэх чиглэл, цөм технологийн төслийн чиглэл

 

Төслийн нэр

Үр дүнгийн даалгавар

Захиалагч

1.

Зүрхний цочмог шигдээсний эрт үеийн оношлогоо, эмчилгээг эмнэл зүйн практикт нэвтрүүлэх

  • Зүрхний цочмог шигдээсийг эрт илрүүлэн оношилж, эмчилгээний өндөр технологит арга болох судсан дотуурх мэс заслын эмчилгээний технологийг иж бүрнээр эмнэл зүйн практикт нэвтрүүлэх
  • Зүрхний цочмог шигдээстэй  200 өвчтөнд эмтэй, эмгүй цагираг тор /стент/ тавьж, эмнэлзүй-ангиографи-үйл ажиллагаанд  үнэлгээ өгөх, эмчилгээний харьцуулсан  үр дүнг баталгаажуулах
  • Стент тавих үед атерэктоми буюу судсан дотуурх эмчилгээний шинэ аргыг эмнэл зүйн практикт нэвтрүүлэх
  • Зүрхний цочмог шигдээст өвчнийг эрт оношлох замаар 48 цагийн дотор судсан дотуурх мэс засал хийдэг аргыг эмнэл зүйн практикт нэвтрүүлэх

ЭМСЯ, БСШУЯ

2.

Бүтээмж өндөртэй технологи ашиглан сүүний                       ямааны цөм сүрэг, сүү, сүүн бүтээгдэхүүний                         үйлдвэрлэл бий болгох

-       ,

  • Сүүлэг шинж, амьдрах чадвар өндөртэй шинж чанараа үр төлдөө баттай дамжуулдаг удамшлын онцлог  чанараар шалгаруулсан шилмэл ухна бойжуулах

-       

-       

-       

  • Ямааны сүүгээр шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх уламжлалт болон шинэ технологи боловсруулах

ХХААЯ,

БСШУЯ