2017 ОНООС ЭХЛЭН ХЭРЭГЖҮҮЛЭХ СУУРЬ СУДАЛГААНЫ ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА.


Эрдэмтэн, судлаач та бүхнийг Засгийн газрын 2014 оны 301 дүгээр тогтоолоор баталсан “Шинжлэх, ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ын дагуу төслийн баримт бичгээ боловсруулан сонгон шалгаруулалтанд оролцохыг урьж байна.

Суурь судалгааны сэдэвт ажилд тавигдах шаардлага:

  1. Төслийн баримт бичгийг журмын дагуу боловсруулах
  2. Төсөл хэрэгжих хугацаа 1-3 жил, нийт санхүүжилт 50 сая төгрөг хүртэл,

Зарласан болзол, шаардлагыг бүрэн хангасан суурь судалгааны сэдэвт ажлыг  2016 оны 02 дугаар сарын 29-ны өдрөөс 3 дугаар сарын 18-ны өдрийг  хүртэл дараах цахим хаягаар (http://www.project.edu.mn/) бүртгэнэ.

 

Холбоо барих утас: 260325

 

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ