"ШИНЖЛЭХ УХААНЫ 2019 ОНЫ ШИЛДЭГ БҮТЭЭЛ"-ИЙН шалгаруулалтыг зарлаж байна


Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2010 оны 479  дугаар тушаалаар баталсан "Шинжлэх ухааны оны шилдэг бүтээл шалгаруулах журам"-ын дагуу тухайн онд эцэслэн туурвисан бөгөөд шинжлэх ухааны салбарт хувь нэмэр оруулсан, нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, онолын өндөр түвшинд боловсруулсан эрдэм шинжилгээний бүтээл болон үйлдвэр үйлчилгээнд нэвтэрч, улс, эх орны эдийн засагт үр ашгаа өгөхүйц техник, технологийн бүтээлийг "Шинжлэх ухааны оны шилдэг бүтээл"-ээр шалгаруулан, жил бүрийн Монголын Шинжлэх ухааны ажилтны өдрөөр шагнаж урамшуулдаг уламжлалтай. 2019 оны "Шинжлэх ухааны шилдэг бүтээл"-ийн сонгон шалгаруулалтад бүтээлээ дэвшүүлэх хүсэлтэй эрдэм шинжилгээний байгууллага, аж ахуйн нэгж, эрдэмтдийн хамтлаг, эрдэмтэн судлаачид  материалаа дээр дурдсан журамд заасны дагуу бүрдүүлэн Шинжлэх ухаан, технологийн  бодлогын газарт ирүүлнэ үү. Материалыг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 17.00 цаг хүртэл тус яамны 503 тоот өрөөнд хүлээн авна.

Холбоо барих утас: 260325

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН БОДЛОГЫН ГАЗАР